Хөгжлийн лигийн тэмцээний заавар — Дорноговь ВолейболЗамын-Үүд сумын Спортын ордон
Айраг сумын Спортын ордон
Аялан тоглолт
04Оролцогч багууд
- Дорноговь аймгийн Волейболын Холбооноос эрх олгосон эрэгтэй, эмэгтэй 11 баг оролцоно.
- Баг тус бүр 14 тамирчинтай байна.
05Солилцооны цонх
- 1
Цонх нээгдэнэ
2-р тойрог эхлэхэд солилцооны цонх нээгдэж 14 хоног үргэлжилнэ.
- 2
Харилцан тохиролцоо
Солилцоонд зөвхөн лигт оролцож байгаа багууд хооронд харилцан ярилцаж тохиролцоно.
- 3
Холбоонд мэдэгдэнэ
Тохиролцсоны үндсэн дээр холбоонд мэдэгдэж 1 болон 2-оос илүүгүй тамирчдыг солилцоно.
Эрэгтэй, эмэгтэй багуудаас хүндэтгэх шалтгаан болон эрүүл мэнд, бэртэл гэмтлээс болж тоглох боломжгүй болсон тохиолдолд зөвхөн нөөцөд үлдсэн тамирчдаас сонгон багтаа элсүүлнэ.
06Тэмцээний систем
Урьдчилсан тоглолтыг 2 тойрог явуулж, 2 тойргийн нийлбэр дүнгээр шалгарсан 4 баг хагас шигшээд шалгарна. 1-р гарсан баг 4-р гарсан багтай, 2-р гарсан баг 3-р гарсан багтай тоглоно. 2 хожил авсан багууд PLAYOFF-т шалгарч алт болон хүрэл медалийн төлөө өрсөлдөн, 2 хожсон багууд алт, мөнгө, хүрэл медаль Цомын эзэд болно.
Хагас шигшээ 11-р байрvs4-р байр
Хагас шигшээ 22-р байрvs3-р байр
Алт, мөнгөн медальЯлагчvsЯлагч Хүрэл медальЯлагдагчvsЯлагдагч
Тоглолтын дүрэм
10Тоглолт эхлэх ирц
10Бие халаалт, минут
4:2Тоглогчийн сэлгээ
- Багийн ирц 10 тамирчин хүрсэн тохиолдолд тоглолт эхэлнэ.
- Албан ёсны бие халаалт 10 минут үргэлжилнэ.
- Багууд 4:2 буюу талбай дээрх 2 тоглогч үргэлжлүүлэн тоглох боломжтой.
- Тоглолтын сетийн харьцаа 2:2 буюу Tie-break болсон үед багууд нэмэлт үе дээр багийн гарааны бүрэлдэхүүн чөлөөтэй.
Талбай солих журам
- 1
1, 2-р сет
Багууд талбайгаа солихгүй.
- 2
3-р сет
Талбайгаа сольж тоглоно.
- 3
4-р сет
3-р сетэд тоглосон талбайдаа үргэлжлүүлэн тоглоно.
- 4
Нэмэлт 5-р үе
Багуудын шодолтоос шалтгаалан байраа сонгох ба тэр талбайдаа 15 оноогоо дуустал тоглоно. 8 дахь оноон дээрээс талбайгаа солихгүй.
07Тоглолтын дараалал, зохион байгуулагчийн үүрэг
- Зохион байгуулагч нь зайлшгүй тохиолдол тулгарвал шаардлагатай тохиолдолд тоглолтын хуваарийг өөрчилж болно. Өөрчлөгдсөн хуваарийг тухайн багийн ахлагчдад 24 цагийн өмнө мэдээлсэн байна.
- Тэмцээнийг ОУВХ-ны тоглолтын дүрмийн дагуу болон МВХ-ны “Тэмцээн зохион байгуулах журмын” дагуу явуулна.
- Тэмцээний туршид ажиллах эмчийг Зохион байгуулах хороо томилно.
- Эмнэлгийн үзлэг, уулзалтын өрөөг Зохион байгуулах хороо бэлдсэн байна.
08Эмнэлгийн үйлчилгээ ба хяналт
Эрүүл мэндийн хуудас
Багийн бүх гишүүд нь сүүлийн 1 сарын хугацаанд баталгаажуулсан эрүүл мэндийн хуудастай байна.
Эрүүл мэндийн үзлэг
Баг бүх гишүүдээ эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байна.
09Бэлтгэл, тэмцээнийг шүүх, багуудыг дүгнэх
- Тэмцээнийг Монголын волейболын холбооны тэмцээн зохион байгуулах журам, Олон улсын волейболын холбооны тоглолтын дүрмийн дагуу явуулна.
- Дорноговь аймгийн Волейболын холбооны Шүүгчдийн зөвлөлөөс томилогдсон шүүгчид тэмцээнийг шүүнэ.
- Тойргийн тоглолтын дүн гаргахдаа хамгийн олон оноо авсан баг нь тэргүүлэх эрэмбийг баримтална.
- Тойрогт байгаа багуудыг байр эзлүүлэхдээ эхлээд хожлын онооны нийлбэр, хожсон болон хожигдсон ээлжийн нийлбэр, ээлж болгонд хожсон болон хожигдсон ээлжийн онооны нийлбэр гэсэн дараалал баримтална.
- Тоглолт 15 оноогоор 5 үе үргэлжлэх ба доорх системээр оноог дүгнэнэ.
| 5 ээлжийн тоглолт | Оноо |
|---|
| Тоглолтод баг 3:0 харьцаагаар хожсон бол | 3 оноо |
| Тоглолтод баг 3:1 харьцаагаар хожсон бол | 3 оноо |
| Тоглолтод баг 3:2 харьцаагаар хожсон бол | 2 оноо |
| Тоглолтод баг 2:3 харьцаагаар хожигдсон бол | 1 оноо |
| Тоглолтод оролцоогүй бол (15-0, 15-0, 15-0) | 0 оноо |
Оноо тэнцсэн үед
- 1
Онооны харьцаа
Хоёр ба түүнээс олон баг ижил оноо авсан бол ээлжийн тоглолтын хожсон болон хожигдсон онооны харьцаагаар шийднэ.
- 2
Сетийн харьцаа
Оноо тэнцүү хэвээр байвал нийт ээлжийн (sets) хожил ба хожигдсон тооны харьцаагаар шийднэ.
- 3
Хоорондын тоглолт
Хоёр багийн оноо дахин тэнцүү хэвээр байвал тухайн хоёр багийн тоглосон тоглолтуудын үр дүнгийн дагуу эрэмбэлнэ.
Багуудын онооны харьцааг гаргахдаа хожлын нийлбэрийг хожигдлын нийлбэрт хуваасан үлдэгдлийн харьцаагаар эрэмбэлж, оноо авсан багуудыг амжилтаар нь эрэмбэлнэ.
10Хэвлэл, мэдээлэл
Сурталчилгаа
Багуудын танилцуулга, ивээн тэтгэгчдийн мэдээллийг холбооны албан ёсны пэйж хуудас болон DSB телевизийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулагч талаас сурталчилна.
Өдөр тутмын дүн
Тэмцээний өдөр тутмын дүн мэдээг багуудад болон олон нийтийн хэрэгслээр мэдээллэнэ.
11Албан ёсны дүрэм, бөмбөг
- Олон улсын волейболын холбооны дүрмийн дагуу тэмцээнийг зохион явуулна. Тэмцээн эхлэхээс өмнө хийгдсэн шүүгчдийн шалгалтын дүнгээр ямар нэгэн өөрчлөлт гарч болох ба техникийн зөвлөгөөн дээр танилцуулна.
12Баг тамирчдын хувцас
2 өнгийн хувцас
Монгол улсын стандартад нийцсэн байна. Зөвхөн нэрийн мэдүүлэгт баталгаажуулсан хувцсыг өмсөнө.
Төрийн далбаа хориглоно
Тоглолтын болон бэлтгэлийн өмсгөл дээр төрийн далбааг ашиглахыг хориглоно.
Заавал байх лого
Дорноговь аймгийн Волейболын холбоо болон “Хөгжлийн лиг”-ийн лого.
Албаны хүмүүс
Нэг загварын ижил энгийн хувцас, пүүз, бэлтгэлийн хувцас, эсвэл албан ёсны костюм, зангиа.
- Тэмцээнд оролцож байгаа багууд тоглолтын болон бэлтгэлийн хувцсан (өмсгөл) дээр төрийн далбааг ашиглахыг хориглох бөгөөд төрийн далбаатай өмсгөл хувцастай тоглолтод оролцуулахгүй.
- Хувцсыг буруу өмсөх, стандартыг дагаж мөрдөөгүй тохиолдолд дүрмийн дагуу торгууль хүлээнэ. (ОУВХ-ны Тэмцээн зохион байгуулах дүрмийн 4.9.5 дагуу)
- Тоглолтын хувцсыг урьдчилсан шалгалтын үеэр шалгуулж баталгаажуулна.
- Хажуугийн сандал дээр суух багийн албаны хүмүүс дараах шаардлагуудын аль нэгийг хангана: багийн менежер, дасгалжуулагч нар нэг загварын ижил энгийн хувцас, пүүз, бэлтгэлийн хувцас өмсөх; эсвэл албан ёсны костюм өмсөж, зангиа зүүх.
- Бэлтгэл хангагчаас бусад нь албан ёсны хувцас өмсөх заалтыг биелээгүй буюу зөрчсөн тохиолдолд тоглолтод оролцох, талбай дээр үүрэг гүйцэтгэх эрхийг түдгэлзүүлнэ.
13Маргаан
Дасгалжуулагч болон тамирчидтай холбоотой маргааныг ОУВХ-ны ёс зүйн дүрэм, журмын дагуу шийдвэрлэнэ.
14Багийн бүрэлдэхүүн
- Баг тус бүр нийт 16 хүртэлх гишүүнтэй байж болно. Үүнд: багийн ахлах болон туслах дасгалжуулагч.
- Багийн албаны хүмүүс хажуугийн сандал дээр суух ба онцгой тохиолдлоос бусад үед өөрчлөлт хийхийг хориглоно.
- Багийн тоглогчийн тоо 14 байна.
15Санхүүгийн нөхцөл
| Баг тус бүр хариуцах зардал | Хэмжээ |
|---|
| Тэмцээнд оролцох эрхийн төлбөр (баг тус бүр) | 3.000.000₮ |
| Гишүүнчлэлийн хураамж (багийн гишүүн тус бүр) | 50.000₮ |
16Шагнал
40.000.000₮Нийт шагналын сан
3Шагналт байр
10Тусгай шагнал
- Эхний 3 байр эзэлсэн багуудад цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал олгоно.
- Эхний 3 байр эзэлсэн багийн ахлах болон туслах дасгалжуулагчдад медаль олгоно.
Тэмцээний статистикийг үндэслэн шилдэг тоглогчдод тусгай шагнал олгоно:
Үнэ цэнэтэй тоглогч
2 — эрэгтэй, эмэгтэй
Довтлогч
2 — эрэгтэй, эмэгтэй
Холбогч
2 — эрэгтэй, эмэгтэй
Давуулагч
2 — эрэгтэй, эмэгтэй
Хаагч
2 — эрэгтэй, эмэгтэй
17Болзошгүй хүчин зүйл
Зааварт тусгагдаагүй гарч ирсэн асуудлыг зохион байгуулах хороо өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэнэ.
18Нэмэлт тавигдах заавар
19Холбоо барих
Шүүгчдийн зөвлөл
Ц.Баттөмөр, Ч.Отгончулуун